Өнөөдөр:2024-11-12

“Боловсролын томьёо 2022” дээр юу болж өнгөрөв?

Монголын боловсролын салбарт зүтгэж яваа байгууллага, хувь хүмүүсийг нэгтгэх, залуучуудад дараагийн боломжийг нь ойлгож, мэдүүлэх зорилготой “Боловсролын томьёо 2022” арга хэмжээ эхний жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ жилийн арга хэмжээг Голомт банк болон Technozone компаниуд ивээн тэтгэсэн төдийгүй 80 гаруй байгууллагыг нэгтгэж, 10,000 орчим хүнд хүрэх суурийг тавив. Ерөнхий зохион байгуулагчаар “TomYo EdTech” компани ажилласан бөгөөд дан ганц боловсрол гэлтгүй нийгэмдээ үнэ цэнтэй зүйл хийсэн гайхалтай хүмүүсийг тус эвентэд урьж оролцуулахыг хичээсэн юм.

Онцлох үйл явдлууд:

  • Мэргэжлийн сэтгэлзүйчид бага насны болон өсвөр насны хүүхдүүдэд зориулсан сэтгэлзүйн илтгэл тавилаа
  • “Culture Coffee”-ийн хамт олон үнэгүй кофе тараав
  • Практикал даатгал 10,000 залууст бугуйвч өглөө
  • “American School of Ulaanbaatar” ирсэн бүх хүмүүст үнэгүй гадаадад сурах, визтэй холбоотой зөвлөгөө хүргэлээ
  • “Legal Academy”, “Legal Service Center”-ийн хамт олон үнэгүй хууль зүйн зөвлөгөө үзүүлэв
  • Элчин сайдын яамд залууст шаардлагатай мэдээлэл зөвлөгөөг өгөв
  • “Боловсролын реформ” сэдэвт томоохон хэлэлцүүлэг болов
  • Карьер, хувь хүний хөгжилтэй холбоотой хэлэлцүүлгүүд явагдав.

Тоо мэдээллүүд:

  • 35 сайн дурын ажилтан оролцсон
  • 250 гаруй TomYo кофе тараагдсан
  • Арга хэмжээ нийт 10 цаг 22 минут үргэлжилсэн
  • 1352 хүн сошиал хуудсандаа TomYo-г меншион хийсэн байна
  • БНХАУ, ОХУ, АНУ, БНСУлсын менторууд 7 цаг 30 минутийн турш ганцаарчилсан, үнэгүй зөвлөгөө өгсөн
  • 2003-2006 оны залуус арга хэмжээнд оролцогчдын 62 хувийг эзэлсэн байна.

Энэ том үйл хэргийг бүтээхэд гар бие оролцсон бүх байгууллагуудад баярлалаа. Ирэх жил илүү томоор, илүү олуулаа уулзацгаая.

error: Энэхүү контент хамгаалагдсан!