Өнөөдөр:2024-05-20

IELTS-д бэлдэхэд туслах 10 вебсайт

1. Official IELTS

IELTS-ийн албан ёсны вэбсайтаас та шалгалтын огноо, байршил, хураамж зэрэг шалгалтын талаарх мэдээллийг авах боломжтой. Та мөн шалгалтад бэлдэхийн тулд тестийн асуултууд болон дадлагын материалуудыг авах боломжтой. Англи хэлний мэдлэгээ сайжруулах зөвлөмж, шалгалтын хэсэг бүрд хэрхэн амжилттай өгөх талаар зөвлөгөө зэрэг шалгалт өгөх хүмүүст зориулсан эх сурвалж, зааварчилгаа багтдаг.

2. GlobalExam

GlobalExam дээр та яг IELTS-ийн шалгалт өгч байгаа юм шиг жишиг шалгалт өгч, шалгалтын төгсгөлд алдаагаа харах боломжтой. Таны үр дүн автоматаар хадгалагдах тул дараа нь хэр ахиж байгаа харах, дүрмийн болон үгсийн сан мэдлэгээ дээшлүүлэх болно.

3. IELTS Mentor

IELTS Mentor сайтад дадлагын тест, шалгалтын жишээ асуултууд, англи хэлний мэдлэгээ сайжруулах зөвлөмжүүд багтдаг. IELTS-ийн шалгалттай холбоотой сэдвүүд, шалгалт өгөх стратеги, цагийн менежмент, нийтлэг алдаанууд зэрэг нийтлэл, блог нийтлэлүүд байдаг. Мөн таныг шалгалтад бэлтгэхэд тань туслах онлайн сургалт, ганцаарчилсан дасгалжуулалт, бичих, ярих чадварын талаар санал болгодог.

4. IELTS Liz

IELTSLiz.com нь IELTS-ийн шалгалт өгөхөөр төлөвлөж буй хүмүүст зориулсан IELTS-ийн бэлтгэлийн материал, зөвлөгөө өгдөг. IELTS-ийн туршлагатай багш Лизийн бүтээсэн вэбсайт юм. Тестийн түүвэр асуултууд, дадлага дасгалууд, бичих болон ярих даалгаврууд хариултууд зэрэг шалгалтад бэлдэхэд тусалдаг.

5. Road to IELTS

Road to IELTS бол Их Британийн Зөвлөлийн бүтээсэн IELTS-ийн шалгалтад бэлтгэх вебсайт. Тус вебсайт нь дадлагын тест, интерактив үйл ажиллагаа, мэргэжилтний зөвлөгөө зэрэг шалгалтад бэлтгэхэд тань туслах олон төрлийн эх сурвалж, материалыг санал болгодог. Хичээлийг үнэгүй хувилбар болон төлбөртэй гэсэн хоёр хувилбараар авах боломжтой. Үнэгүй хувилбарт IELTS-ийн шалгалтын бүх дөрвөн хэсэгт зориулсан жишээ асуултууд болон дадлагын дасгалууд, хувь хүний сургалтын төлөвлөлт, ахиц дэвшлийг хянах зэрэг багтсан. Төлбөртэй хувилбар нь таны бичих, ярих чадварын талаарх нэмэлт дадлагын тест, шинжээчдийн санал хүсэлтийг авах боломжийг олгодог.

ЭНД дарж TomYo аппаа татаарай

6. IELTS-Exam.net

IELTS-ийн шалгалтад үнэ төлбөргүй дадлага хийх тестүүд, шалгалтын төвүүд, ямар ном сонгох, бусад олон зөвлөгөөг авах болно. IELTS-ийн шалгалтын бичих хэсэгт бэлтгэхэд туслах үнэгүй эх сурвалж, материал, жишээ эссэ, загвар хариултууд, бичих хэсэг дэх даалгаврын төрөл бүрийн зөвлөмж, стратеги зэрэг олон төрлийн эх сурвалжуудыг агуулдаг.

7. IELTS Buddy

IELTS Buddy нь шалгалтанд хэрэг болох тодорхой сэдвүүдэд төвлөрсөн дүрмийн болон үгсийн сан, илүү оноо авах зөвлөмж, стратегиудын хамт татаж авах боломжтой олон жишээ дасгалуудыг санал болгодог.

8. IELTS Advantage

Энэхүү веб сайт нь ярих, бичих, унших, сонсох гэх мэт IELTS шалгалтын зөвлөмжийг санал болгодог блог. Мөн эссэ болон ярианы хариултын жишээ, мөн оюутнуудыг шалгалтад бэлтгэхэд нь туслах олон төрлийн дадлага, асуулт хариултуудыг өгдөг.

9. IELTS-up

IELTS-up нь хэсэг тус бүрийн дасгалуудыг тайлбарлаж, зөвлөгөө өгдөг. Тэд таны ур чадвар, зорилго, шалгалтад үлдсэн хугацаа зэргийг харгалзан танд бие даасан стратеги санал болгодог. Та Сонсох, Унших, Бичих, Ярих хэсгүүдийн талаар мэдэх шаардлагатай бүх зүйл, жишээ, дасгал, үгсийн сан зэрэг багтдаг.

10. IELTS Tutorials

Энэхүү вэбсайт нь дадлагын тест, сургалтын материал, онлайн курс зэрэг үнэ төлбөргүй, төлбөртэй олон төрлийн эх сурвалжуудыг санал болгодог. IELTS-ийн шалгалттай холбоотой сэдвүүд, шалгалтын хэсэг тус бүрийн зөвлөмж, стратеги зэрэг нийтлэлүүдийг агуулсан блог булантай. Мөн эссэ болон ярианы хариултын жишээ, мөн оюутнуудыг шалгалтад бэлтгэхэд нь туслах олон төрлийн дадлага, асуулт хариултуудыг өгдөг.

error: Энэхүү контент хамгаалагдсан!