Өнөөдөр:2024-05-20

Солонгос хэлний TOPIK шалгалтад бэлдэхэд туслах Youtube сувгууд

Солонгос хэлийг үе шаттайгаар сурч, TOPIK шалгалт өгөхөөр бэлдэж буй суралцагч та чанартай цахим гарын авлага хайж байна уу? Тэгвэл манай сайтын зүгээс та бүхэндээ уг хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд туслах Youtube сувгуудыг хүргэж байна.

Mnet бол БНСУ-ын CJ группийн эзэмшдэг томоохон хөгжмийн суваг юм. Бидний сайн мэдэх “M Countdown”, “Produce 101”, “Queendom”, “Show Me The Money” зэрэг алдартай нэвтрүүлгүүд уг сувгаар гардаг билээ. Хэрэв та кпоп дуу хөгжимд дуртай бол Mnet-ийн Youtube сувгийг заавал дагаарай.

Та Солонгос үгсийг зөв дуудаж чаддаг уу? Дуудлагаа сайжруулахыг хүсдэг үү? Дүрмээ цэгцтэй сурмаар байна уу? Хэрэв тийм бол TTMIK сувгийг дагах хэрэгтэй. Тус сувгаас TOPIK-той холбоотой бүхий л мэдээ, мэдээллийг авахаас гадна дүрмээ ч сурах боломжтой.

Солонгос хэл анхлан суралцагчдад энэ суваг нэн тохиромжтой. Өнгөлөг дүрс бичлэг, богино хэмжээний түүхүүд гээд танд өдөр тутмын хэрэглээний солонгос хэл сурахад маш их тус хүргэх болно. 7 хоног бүр шинэ бичлэг ордог ба бичлэг бүр нь солонгос хадмалтай байх тул мэдэхгүй үг хэллэгээ ч тэмдэглэж авах боломжтой. Энд дарж зочлоорой.

Дэлхийд боловсролоороо тэргүүлэх 6 улсад сурч, амьдрах аргачлалыг өгүүлсэн “Гадаадад сурах гарц” номоо энд дарж захиалаарай.

Kebikids бол хүүхдийн боловсролд зориулсан суваг. Солонгос хэл анхлан суралцагчдаас дунд хүртэлх түвшний хүмүүст тохиромжтой. Дуу, түүх, шинжлэх ухааны цуврал хичээлүүдийг нь үзэж сонирхоорой. Хэрэв та Англи хэлний мэдлэг сайтай бол Биллигийн сувгийг үзэж, Солонгос хэл сурахад маш дөхөм байх болно.

Ярих чадвараа хөгжүүлье гэвэл доорх сувгийг сонирхоод үзээрэй.

Cолонгос хэлийг эхнээс нь сурахаар зорьж байвал энэ сувгийг сонирхож үзэхийг зөвлөе. Хятад, Англи, Япон хэл дээр хичээлүүдээ заадаг ба та аль нэг хэлийг нь мэддэг байхад л хангалттай.

Мөн Солонгос хэлийг суралцахаар сэтгэл шулуудсан цагаас эхлээд өөрийнхөө бүхий л орчинг уг хэлээр бүрдүүлээрэй. Ерөнхийдөө утасны тохиргооноос эхлээд дагаж буй цахим хаягуудаа хүртэл солонгос дуучид, жүжигчид болгон өөрчлөөрэй. Хичээл зүтгэл хэзээд эзнээ шагнадаг гэдгийг ч найз минь бүү мартаарай.

error: Энэхүү контент хамгаалагдсан!