Өнөөдөр:2024-05-20

Австрали улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд

Австрали улс нь боловсролын хувьд олон улсад өндрөөр үнэлэгддэг гэдгийг бүгд мэднэ. Хэрэв та Дэлхийн шилдэг 100 сургуулийн жагсаалтыг үзвэл түүн дотор Австрали улсын долоон их сургууль багтсан байгааг харж болох юм. Хэдий тус улсын хүн ам ердөө 24 сая боловч улс даяар нийт 1100 гаруй их, дээд боловсролын байгууллага байдаг аж.

Австралид нийт 2,5 сая гаруй гадаадын оюутнууд суралцсан бөгөөд хамгийн чанартай болон дэлхийд танигдсан чиглэл нь Математик, Сэтгэл судлал, Инженер болон байгалын ухааны салбарууд гэнэ. Тиймээс энэ удаагийн нийтлэлээрээ Австрали улсын засгийн газрын тэтгэлэг болон их сургуулиудын тогтмол зарладаг тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцуулж байна.

Australian Awards

Энэхүү тэтгэлэг нь хоёр улсын хоорондын гадаад харилцааг сайжруулах, Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулах залуусыг Австрали улсын шилдэг их, дээд сургуульд урт хугацааны тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцуулж, бэлтгэх зорилгоор анх 2014 оноос зарлагдаж эхэлсэн билээ.

Монгол улсын хувьд тус тэтгэлэгээр өнгөрсөн онд 34 залуусыг явуулсан бөгөөд University of Melbourne, University of Sydney, University of Queenland-ын их сургуулиудад элссэн аж.

Тавигдах шаардлага:

  1. Их сургуулийн голч оноо 3.0-аас доошгүй байх
  2. IELTS-ийн 5.5-аас доошгүй оноотой байх
  3. Магистр, докторт суралцах гэж буй бол 2 жил мэргэжлээрээ ажилласан байх гэсэн үндсэн шалгууруудтай юм.

Өргөдөл хүлээн авах хугацааны хувьд жил бүрийн 2-р сарын 1-ээс эхэлдэг гэнэ. Хэрэв та тус тэтгэлэгтэй холбоотой танилцуулга ном, статистик мэдээдлэлтэй танилцахыг хүсвэл энэхүү линкээр зочлоорой.

Endeavour Scholarships

Endeavour Scholarships нь Australian Awards-тай адил Австрали улсын засгийн газрын тэтгэлэг бөгөөд жил бүр Дэлхий өнцөг бүрд суугаа шилдэг залуус Австрали улсад суралцахаар өргөдөлөө явуулдаг аж.

Энэхүү тэтгэлэг нь Австрали улсад суралцах, судалгаа хийх, зөвхөн магистр, докторын түвшинд суралцаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх хүсэлтэй гадаад иргэдэд боломж олгож санхүүгийн туслалцаа үзүүлдэг билээ. Санхүүжилтийн хувьд Австрали улсын засгийн газрын үүсгэсэн тусгай сангаас дэмжлэг авдаг гэнэ. Мөн маш олон хөтөлбөрүүдээр тэтгэлэг олгодог гэдгээрээ онцлог юм.

Шилдэг менторуудаас суралцахын зэрэгцээ 5 орны хэлийг судлах боломжийг олгодог TomYo аппаа энд дарж татаарай.

Тэтгэлгийн хэмжээ:

  1. Докторт 272,500 ам.долларын тэтгэлэг олгоно (4 жил)
  2. Магистр $140,500 ам.долларын тэтгэлэг олгоно (2 жил)

Дээрх зааж өгсөн тэтгэлэгт эрүүл мэнд, аяллын даатгал болон сарын тэтгэмж багтах аж.

Тавигдах шаардлага:

  1. 18 нас ба түүнээс дээш настай байх
  2. Төлөвлөсөн цагт өргөдөлөө явуулсан байх
  3. Аль хөтөлбөрт хамрагдахыг хүсэж буйгаа тодорхойлсон байх

Өргөдөл гаргах хугацааны хувьд жил бүрийн 11-р сараас 1 сарын хооронд зарлагддаг бөгөөд уг тэтгэлэгт Монгол залуучууд хамрагдах бүрэн боломжтой билээ. Хэрэв та Endeavour тэтгэлэгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энэхүү линкээр ороорой.

error: Энэхүү контент хамгаалагдсан!