Өнөөдөр:2024-05-20

Англи улсын тэтгэлэгт хөтөлбөрүүд

Одоогийн байдлаар АНУ-д 16 сая гаруй хүн магистрын зэрэгтэй бөгөөд U.S. Bureau of Labor Statistics-с гаргасан судалгаагаар 2022 он гэхэд Дэлхийн нийт ажлын байрны дор хаяж 18 хувь нь ажилчдаасаа магистрын зэрэг хамгаалсан байхыг шаарддаг болно гэжээ. 2000 он гарснаас хойш огцом өссөн боловсролын энэ тренд ирээдүйд ч үргэлжлэх төлөвтэй байна. Тиймээс энэ удаагийн нийтлэлээрээ боловсролын чанараараа тэргүүлдэг Англи улсад магистр, докторын түвшинд зарлагддаг тэтгэлэгүүдийг хүргэж байна.

1. Chevening Scholarships

Энэхүү тэтгэлгийг жил бүр Их Британийн Засгийн газраас олон улсын оюутнуудын дунд зарладаг бөгөөд Монголоос жилд дунджаар 12-14 оюутан шалгаруулж авдаг гэнэ. Хэрэв та Chevening тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж чадвал хамтрагч сургуулиудаас өөрөө сонгон ямар ч зардалгүй магистрын зэргээ хамгаалах боломжтой. Харин тухайн хамтрагч сургуулиудад нь Oxford University, Coventry University зэрэг Дэлхийн шилдэг их сургуулиуд багтдаг аж.

Тэтгэлэгт багтах зүйлс: 

  1. Сургалтын төлбөр
  2. Тээврийн зардал
  3. Сар тэтгэмж
  4. Шаардлагатай тохиолдолд хэрэглэх зардал

Тавигдах шалгуур:

  1. Англи хэлний өндөр мэдлэгтэй байх (онооны шалгуурыг эндээс уншина уу)
  2. 2 жилийн ажлын туршлага 
  3. Chevening тэтгэлэгт багтсан 3 сургуулийн хөтөлбөрт өргөдлөө явуулж аль нэгэнд нь тэнцсэн байх

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу.

Source: Inc.com
2. Gates Cambridge Scholarships

Энэхүү тэтгэлэг нь University of Cambidge-аас жил бүр магистр, докторын зэргийн оюутнуудад олгодог бөгөөд өрсөлдөөн ихтэй, шалгуур өндөртэй тэтгэлгийн тоонд зүй ёсоор багтана. Жилд дунджаар 95 олон улсын оюутанг шалгаруулдаг төдийгүй суралцах хугацааны зардлыг бүрэн даадаг билээ. Мөн тус тэтгэлгийн санхүүжилт “Bill and Melinda Gates Foundation”-аас гардаг аж.

Шилдэг менторуудаас суралцахын зэрэгцээ 5 орны хэлийг судлах боломжийг олгодог TomYo аппаа энд дарж татаарай.

Тэтгэлэгт багтах зүйлс: 

  • Сургалтын төлбөр
  • Даатгалын мөнгө
  • Тээврийн зардал

Тавигдах шалгуур:

  1. Олон улсын оюутан байх
  2. Тэтгэлэгт багтсан хөтөлбөрүүдэд өргөдлөө явуулах (хөтөлбөрүүдийн мэдээллийг эндээс уншина уу)

Албан ёсны тэтгэлгийн мэдээллийг эндээс аваарай. 

Source: independent.co.uk
3. Edinburgh Global Research Scholarships

Энэ нь University of Edinburgh-аас докторын (PhD) зэргийн оюутнуудын дунд зохион байгуулдаг тэтгэлэгт хөтөлбөр юм. Жил бүр 30 оюутныг шалгаруулж даатгалын мөнгөнөөс бусад зардлыг хариуцдаг гэдгээрээ онцлог. University of Edinburgh нь дэлхийн шилдэг 50 их сургуулийн жагсаалтад багтдаг бөгөөд QS World University Rankings 2020-д 20-р байранд жагсжээ. 

Тэтгэлэгт багтах зүйлс: 

  • Даатгалын зардлаас бусад бүх зардлыг хангана

Тавигдах шалгуур:

  1. Олон улсын оюутан байх
  2. Бакалавр болон магистрын зэрэгтэй байх
  3. Бүтэн цагаар оюутны байранд амьдрах нөхцөлийг зөвшөөрсөн байх
  4. Докторын зэргээр сурдаг болон сурсан оюутнууд хамрагдах боломжгүйг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Source: Brighton & Hove News
4. University of Sussex Chancellor’s International Scholarships

Энэ нь Европын улсуудаас бусад орны магистр болон докторын оюутнуудын дунд зарлагддаг тэтгэлэг юм. Жил бүр 25 оюутан шалгаруулж авдаг бөгөөд хамрагдах боломжтой хөтөлбөрүүдийн жагсаалтыг эндээс авна уу.

Тэтгэлэгт багтах зүйлс: 

  • 1 жилийн сургалтын төлбөрөөс 50% хөнгөлнө

Тавигдах шалгуур:

  1. University of Sussex-д өргөдөл явуулж, тэнцсэн байх
  2. Бакалаврын зэргийн голч дүн сайн байх
  3. Хичээлийн төлөвлөгөө болон суралцах зорилго тодорхой байх

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу.

Эцэст нь хэлэхэд хэрэв та гадаадад сурч, Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмших хүсэлтэй бол TomYo аппаа татаж мөрөөдлөө биелүүлээрэй. Бид таныг гадаадад сурах бүх нөөцөөр хангах болно.

error: Энэхүү контент хамгаалагдсан!